Бидний зорилго:
Улсаа хөгжүүлье ТББ нь Монголдох ядууралтай тэмцэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Эдийн засгийн өсгөхгүйгээр ядуурлыг бууруулна гэж байхгүй.
Тиймээс тухайн байгууллагыг үндэслэн байгуулагачид нь байгууллагын гол зорилгыг худалдаа,
хөрөнгө оруулалтын талаар зөв зохистой бодлого боловсруулах, экспорт хөрөнгө оруулалтыг дэмжих,
хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал хэмээн томъёолсон болно.
Компани болон Корпорациуд:
Аль ч дотоодын болон олон улсын компани корпорациуд нь тэдний бизнэсийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлд ядуурал, эдийн засгийн дорой хөгжил ямар хор уршигтай болохыг ойлгох хэрэгтэй юм. Тиймээс Улсаа хөгжүүлье Төрийн Бус Байгууллага (УХ ТББ) нь бизнэсийн байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
- Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаархи зөв зохистой бодлого санаачилж, дэвшүүлэх талаар
- Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих талаар
- Төр, бизнесийн байгууллагууд, ядуу иргэдийн харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар
- Цаашдын зорилтууд
The Develop Mongolia invites foreign companies interested in buying Mongolian products and investing in Mongolia
We offer to you professional support such as consulting on the legal aspects of doing business in Mongolia and conducting market research for the products you wish to trade.
We are also seeking expressions of interest from foreign companies that would be interested in introducing their products to the Mongolian Market.
For further information on the business opportunities email us at
info@developmongolia.org
Монголдох ядуурал ба түүний шалтгаан Монголдох ядуурын анхдагч шалтгаан нь хуучин ЗХУ-тай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцаа тасарсаны улмаас үүссэн эдийн засгийн хямрал, улсын төсвийн хомсдол, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш уналт зэрэг хүчин зүйлүүд байлаа. Үндэсний олон үйлдвэрүүд бүрмөсөн дампуурч, дампуураагүй үлдсэн нь хувьчлагдсанаар засгийн газар зөвхөн татвараас орж ирэх тодорхой бус орлогоор амиа зогоох болсон. Хувьчлагдсан үйлдвэрүүд нь зах зээлийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтүүд хийсэн нь хөдөлмөр эрхлэгч хүн амын 4/1-ээс илүү хувийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан байна. Энэ бүхэн нь хүн амын амьжиргаа, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээний чанар, хүрэлцээнд сөрөгөөр нөлөөлсөн юм. Монгол дахь ядуурлын шалтгааныг тодорхойлоход эдгээрээс гадна ядуурлыг хурцатгаж буй бусад хүчин зүйлүүдийг авч үзэх нь зүйтэй. Монголдох ядуурлын өнөөдрийн гол шалтгаан, оршиж байгаа нөлөө нь дараахи зүйлүүдтэй холбоотой байна. Үүнд:
|