Монгол | English

 

Бид юу хийдэг вэ

Улсаа Хөгжүүлье ТББ нь энэхүү дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан үйл ажиллагааг дангаараа болон бусадтай хамтран эрхлэн явуулна. Үүнд:

  • Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаархи зөв зохистой бодлого санаачилж, дэвшүүлэх талаар

УХ ТББ нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар судалгаа шинжилгээ хийж, Монголын улсын хөгжлийн төлөв байдалд нийцсэн шинэчлэлт, өөрчилөлтийг хууль огтоомжид тусгах асуудлыг Засгийн газарт уламжлах, хуулиар батлуулахад нөлөөлөх үйл ажиллагаа явуулна. Одоогийн худалдаа хөрөнгө оруулалтын бодлого нь Дэлхийн Валютын Сан, Дэлхийн Банк, Дэлхий Худалдааны Байгууллага зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудаас гаргасан дүрэм журам, зарчимуудын хуулбар бөгөөд дийлэнхдээ томоохон хэдэн улс гүрнүүд, тэдний худалдааны ашиг сонирхолд илүүтэй үйлчилсэн байдаг.

 УХ ТББ нь мөн худалдаа эдийн засгийн бодлогын чиглэлээр төрөл бүрийн санаа дэвшүүлэн өөрийн вэб сайт дээр нийтлэхээс гадна Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлаар төрийн бодлогод олон нитийн санаа бодлыг илэрхийлэх зорилгоор хурал зөвлөгөөн зохион байгуулна.  Тус ТББ   нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан ярилцах, санал бодлоо солилцох зэргээр хамтарч ажиллаж өөрсдийн дуу хоолойг чангатгана.

  • Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих талаар

УХ ТББ-ын нэг гол үйл чиглэл нь худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжлийн гол хүчин зүйлийн хувьд дэмжих явдал юм. Өнөөдөр Монголын ихэнх бизнес эрхлэгчид, ялангуяа боловсрол багатай хүмүүс өөрсдийнх нь бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслаж чадах хүмүүстэй ямар ч холбоогүй байдаг. Бид экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монголын ядуу үйлдвэрлэгчдийг экспортын өргөн талбарт гаргахад туслана. Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн-үйчилгээг дэлхийн зах зээлд гадаадын худалдан авагчдад танилцуулж цаг хугацаа тээвэрлэлтийн асуудалгүйгээр эхний худалдаа нийлүүлэлтийг хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
УХ ТББ нь технологи маркетингиа сайжруулах төрөл бүрийн бизнес сургалтыг бизнэсийн байгууллагуудын дунд явуулна. Түүнчилэн, Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийг харилцаа тогтоосон гадаадын компанитайгаа бизнес хэлэлцээр хийхэд нь зуучлах, хуулийн зөвлөгөө өгөх, гэрээний загвар бэлдэх, тухайн компанийг төлөөлөх зэргээр хууль зүйн бүх талын туслалцаа үзүүлэх юм. Тус ТББ нь мөн Монголд бизнэс явуулахыг сонирхсон гадаадын компани, хувь хүмүүст Монголд салбараа нээх, хөрөнгө оруулалт хийхэд  хуульзүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

  • Төр, бизнесийн байгууллагууд, ядуу иргэдийн харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар:

 УХ ТББ  нь Засгийн газар-бизнес эрхлэгчид-олон нийт гэсэн гурвалсан холбоог бий болгож ядуурлын эсрэг явуулж буй тэдний оролдлого, хүч хөрөнгийг нэгтгэж, улмаар ядуурлыг даван туулах тэдний хувь нэмрийг ихэсгэх үүднээс тэдний дунд урт удаан хугацааны харилцаа тогтоох явдлыг хангана. Мөн Засгийн газрын ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ядуу бүлгийн санаа бодлыг тусгуулах юм. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн чиг баримжаа олгох, бизнес явуулах арга замын талаар сургалт явуулах, тэдний бизнес төлөвлөгөөнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, амжилтттай бизнес төлөвлөгөөг санхүүжүүлнэ. Бодитой, хэрэгжүүлж болохуйц төслүүдийг хийж донор байгууллагуудаас тусламж дэмжилгэ авахад анхаарна.

УХ ТББ  нь бизнэсийн байгууллагуудыг нийгмийн асуудалд татан оролцуулж, бизнэсийн байгууллагууд болон олон нийтийн хоорондын харилцааг дэмжиж ажиллах юм. Нийгмийн эмзэг хэсгийнхэнд бараа олгох, үйлчилгээ үзүүлэх, ажлын байр бий болгох, татвар төлөлтийг хангах зэргээр компани аж ахуйн байгууллагуудын нийгмийн ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авна. 

  • Цаашдын зорилтууд

 УХ ТББ-ын Удирдах зөвлөл тус сангийн үйл ажиллагааг цаашид өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. УХ ТББ нь ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой өөр бусад боломжуудаас татгазахгүй болно.
“Улсаа хөгжүүлье” санг сонирхож байгаа танд баярлалаа.

Бид Монгол дахь ядуурлыг буруулах, тус орны эдийн засгийг тогтворжуулах өргөн зорилт тавиж ажилладаг.  Таны өргөсөн хандив, таны сайн дурын ажиллагаа болон хүчин чармайлт тань бидний зорилтыг биелүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Тань шиг л хүмүүсийн дэмжлэг туслалцаан дээр бидний ажил хэрэг явагдах болно.

Чин сэтгэлийн халуун дэмжлэг, буцалтгүй хандив туслалцаа үзүүлэхийг урьж байна.