Монгол | English

 

Компани болон Корпорациуд
Аль ч дотоодын болон олон улсын компани корпорациуд нь тэдний бизнэсийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлд ядуурал, эдийн засгийн дорой хөгжил ямар хор уршигтай болохыг ойлгох хэрэгтэй юм.  Тиймээс Улсаа хөгжүүлье Төрийн Бус Байгууллага (УХ ТББ) нь бизнэсийн байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Бид компаниуд, бизнесийн байгуулагуудтай тэдний бизнес практикийг сайжруулах, үр дүнтэй болгох тал дээр хамтран ажиллах болно. Тухайлбал, бид Монголын бизнес эхрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөх, экспортын стандартын шаардлагын талаар сургалт явуулах, олон улсын зах зээлд түншлэгч хайж өгөх, зуучлах зэрэг ажлыг зохион байгуулах юм.
Мөн нөгөө талаар, хөгжлийг дэмжих төрөл бүрийн төсөлд хувийн хэвшлийнхнийг аль болох оролцуулах, тэдний оролцоог сайжруулахад анхаарах болно. Бизнесийн байгууллага нь зөвхөн мөнгөөр туслах биш өөрсдийн цаг зав, бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөлөөлөөл болон менежментйин мэдлэг чадвараа хандивлаж үүнд оролцох боломжтой юм. Хувийн компаниуд орон нутгийн хөгжилд оролцсноор өөрсдийн нэр хүндээ өргөхөөс гадна орон нутгийн иргэдтэй болон бусад байгууллагуудтай харилцах харилцаагаа сайжруулна.
Мөн бид олон нийтийн харилцааг сайжруулах үр дүнтэй бөгөөд өртөг хямд үйлчилгээ үзүүлж, компаний олон нийтийн имиджийг бүрдүүлэхэд туслана.  Улсаа хөгжүүлье ТББ-ыг дэмжигч компаниуд, бизнесийн байгууллагын бүтээгдэхүүнийг бид вэб сайтаараа сурталчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг дэмжих юм. Жил бүрийн эцэст УХ ТББ нь бүс, орон нутгйин хөгжилд хувь нэмэр оруулсан компаниудад талархаж, үнэлэх зорилгоор оны шилдэг 10 нийгмийн хариуцлага хүлээгч компаниудыг шалгаруулан зарлах юм.

 

Олон улсын байгууллагууд болон Засгийн газрын байгууллагуудын анхааралд
УХ ТББ нь бидэнтэй ижил зорилго тавин ажилладаг олон улсын бусад хөгжлийг дэмжсэн төрийн бус болон засгийн газрын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, бодит үр дүнд хүрэх төслүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна.

 

Хувь хүмүүсийн анхааралд

УХ ТББ  нь Монгол улсдах ядуурлыг арилгах үйлсэд хувь нэмрээ оруулах сонирхолтой хувь хүмүүсийг урьж байна. Та санхүүгийн туслалцаа үзүүлж, эсвэл цаг заваа бидэнд зориулж биднийг дэмжинэ үү.